eshХИС-ийн ГХСС-ийн ЭШБичгийн 8-р боть хэвлэгдэх гэж буй тул дараах шаардлагыг хангасан өгүүллийг хүлээн авч байна. Өгүүллийг 2015.11.20-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.
Өгүүлэлд тавих шаардлага:
Нэг. Бичиглэлийн хэлбэр

  • Цаасны хэмжээ А4 (210×297 мм) байна. Бичиглэл дээд, доод, баруун, зүүн талаасаа 2 см хэмжээтэй байна. Нэг стандарт хуудас Times New Roman font ашиглан Юни кодоор бичигдсэн бичвэр 11 шрифтээр, 1 мөр хоорондын зайтай А4 6-10 хуудас хүртэлх хэмжээтэй байна. Өгүүллийн хуудасны хэмжээнд ном зүй болон зураг, график, хүснэгт багтсан байна.
  • Текст зүүн талд шахагдсан байдалтай өөр хэлбэрээр хэлбэршүүлээгүй байна.
  • Абзац буюу догол мөр аваагүй, үг хооронд нэгээс илүүгүй хоосон зай авсан байна.
  • Тодруулсан, налуу болон доогуур зурж ашигласан бичвэр байж болно.
  • Шаардлагатай дүрс тэмдэг ашигласан байж болно. Тухайлбал: °, ‘, § болон бусад.
  • Зохиогч – 11 pt, italic, томоор эхэлж, жижгээр бичнэ (Монгол, орос хэвлэгдсэн өгүүлэлийн нэр англиар бичигдсэн байна, Англи хэлээр хэвлэгдсэн бол монголоор доор нь бичсэн байна).
  • Гарчиг – 11 pt, Bold, томоор эхэлж, жижгээр Монгол Англиар хоёр баганы эхэнд нэг баганаар бичигдсэн байна (Зохиогчийн нэрийн доор зохиогчийн нэртэй адил бусад хэлээр орчуулан бичнэ).
  • Ном зүй – 11 pt. Bold, томоор эхэлж, жижгээр гарчиг нь бичигдсэн байх бөгөөд бүтээлүүд доорх загварын дагуу орсон байна.

 Хоёр. Хэл
Өгүүллийг Монгол, англи, орос хэлний аль нэгээр Latex, MS Word, Word Perfect программ ашиглан Times New Roman font ашиглан бичсэн байна. Өгүүллийн хураангуйг өгүүллээс өөр хэлээр бичсэн байна /англи, орос хэлний аль нэгээр/.
Груав. Өгүүллийн бүтэц
Сэтгүүлд өгөх ЭШ-ний өгүүллийг дараах бүтцийг баримтлан бичнэ.

  • Зохиогчдын нэр
  • Гарчиг
  • Товч утга (200-300 тэмдэгтээс хэтрэхгүй, өгүүллийн хэлээс өөр хэлээр бичгдсэн, хоёр баганы эхэнд нэг баганаар орсон байна. Товч утга гэж бичилгүй бичвэр эхлэнэ.)
  • Түлхүүр үгс (6 ширхэг утгыг илэрхийлсэн түлхүүр үгнээс багагүй байна.)
  • Үндсэн хэсэг.
  • Ном зүй.
  • Таблиц дугаар, нэртэй байна.
  • Зураг. Дугаар, нэртэй байна
  • Зохиогчийн тухай. Ургийн овог, Эцэг (эх)-ийн нэр, Эрдмийн зэрэг, цол, албан тушаал, байгууллага /тэнхим/, mail хаяг, гар утасны дугаар зэрэг мэдээллийг өгүүллийн эцэст тусад нь дээрх дарааллын дагуу оруулсан байна.

Дөрөв. Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд:

  1. Ишлэлийн зүүлтийг дөрвөлжин хаалтанд [1, т. 15; 2, c. 45 ], [3, т. 45] ишлэл авсан дарааллын дагуу оруулна. Өөрөөр хэлбэл цагаан толгойн дараалал баримтлахгүй.
  2. Тооны аравт, зуутын таслалыг цэгээр тэмдэглэнэ.
  3. Томъёон дах үсгийг заавал налуугаар бичнэ.
  4. Нэгж болон тусгай функцүүдийн нэрийг (sin, tg, log, exp, Det, Tr гэх мэт) босоогоор бичнэ.
  5. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Сканнер ашиглаж оруулсан фото зураг, бүдүүвч зураг нь 300 dpi-аас доошгүй нягтралтайгаар, зургийн TIF, JPEG, BMP, GIF өргөтгөлтэйг байвал зохино. Зургийн хэмжээ хуудасны 1/3-ээс багагүй (Мэргэжлийн онцлогоос шалтгаалан зургийн тоог хязгаарлахгүй байж болно), ѕ-аас ихгүй, хуудасны зөвхөн дээд, доод хэсэгт байрласан байна. Графикт координатын тэнхлэг 1 pt өргөнтэй байхаар бодож бусад шугамын өргөнийг сонгоно. Графикийн тайлбарыг налуугаар (9 pt) бичнэ. Зургийг үндсэн текстэн дотор дугуй хаалтан дотор (зур. 1), зургийн тайлбарт Зур. 1. гэж томоор бичнэ. График, таблицийг мөн адил эхний үеэр товчлон текст болон гарчиг тайлбарт бичвэл зохино.
  6. Ном зүйг өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Ж нь: Өгүүлэлийг дараах загвараар (Зохиогч (д)-ийн нэр, овог. Өгүүлэлийн нэр // эх сурвалж буюу эмхэтгэлийн нэр. Үйлдвэрлэгдсэн газар, он. Тал буюу хэдээс хэд дүгээр хуудаст хэвлэгдсэн болохыг оруулна.)
  7. Эрдэнэбаатар Д., Ковалев А.А. Монгол Алтайн бүс нутгийн археологийн соёлууд // Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Vol.3, №1(287), УБ., 2007. Т. 35–50.

Нэгэн сэдэвт бүтээлийг дараах загвараар (Зохиогч (д)-ийн нэр, овог. Нэгэн сэдэвт бүтээлийн нэр. Үйлдвэрлэгдсэн газар, он. Тал хуудас. Зурагтай бол зу гэх мэтчилэн оруулна.)

  1. Новгородова Э.А. Древняя Монголия. М.: Наука. Главная редакция восточной литературы, 1989. 383 с. ил.

Тав. Өгүүллийг хүлээн авах:

  1. Өгүүллийн тод хэвлэсэн 1 хувийг файлын хамт авна.
  2. Хэвлэсэн хувь дээр зохиогчид гарын үсэг зурсан байна.
  3. Өгүүлэл хэвлүүлэхийг зөвшөөрсөн тэнхимийн онол арга зүйн семинарын тэмдэглэл, факультетийн эрдмийн зөвлөлийн шийдвэр, эсвэл ЭШ-ний их семинарын эрхлэгчийн гарын үсэг бүхий зөвшөөрөлтэй байна.
  4. Өгүүллийн хураангуй гадаад хэл /орос, анги/-ээр бичигдсэн байх тохиолдлолд редакцийн зөвлөлийн гишүүнээр хянуулж хэвлэсэн хувилбар дээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.

Зургаа. Дараах шаардлага хангаагүй өгүүллийг хүлээн авахгүй:

  1. А4 6-10 хуудас хэмжээнээс их хэмжээтэй өгүүлэл.
  2. Үгийг үеэр хуваасан (үг хооронд нэг хоосон зай аваагүй).
  3. Догол мөр хооронд хоосон зай авсан, догол мөр болон ном зүйг автоматаар дугаарласан.
  4. Өгүүллийн цахим хувилбарт толгой, хөл оруулсан.
  5. Өгүүлэлийн гуравны нэгээс илүү хуудсанд зураг болон хүснэгт, диаграмм ашигласан (Мэргэжлийн онцлогоос шалтгаалан зургийн тоог хязгаарлахгүй байж болно).
  6. Өгүүллийг өөрийн нэрээр файл болгон хадгалсан байх ба зургийг зохиогчийн нэрийн ард 1-ээс эхлэн дугаарлан тусад нь өгөөгүй тохиолдолд.
  7. Ишлэлийг заавал хэвлэгдсэн бүтээлээс авсан байх. Дээрх бүх шаардлагыг хангаагүй өгүүллийг хүлээн авахгүй.

Холбоо барих хаяг

Ховд Их сургуулийн ГХСС

Хичээлийн II байр 202б тоот өрөө

Цахим хаяг: ariunbolorb036@gmail.com

ГХСС-ийн ЭШБ-ийн редакцийн зөвлөл

Шаардлага хангаагүй өгүүллийг хэвлэлтэнд оруулахгүй!!!