GHSSҮүсэл хөгжил: 2008 оны 2-р сард Ховд их сургууль факультетын тогтолцоонд  шилжин, 4 тэнхим, 561 оюутан, 36 багш, 4 хичээлийн туслах ажилтан, 8 үйлчилгээний ажилтантайгаар ГХСС байгуулагдсан.
Тус бүрэлдэхүүн сургуулийн захирлаар Б.Энхжаргал /Ph.D/ 2008-2009 хугацаанд, 2009-2012 оны хугацаанд В.Сайнбаяр /Ph.D/, 2012 оноос Т.Одончимэг /Ph.D/ ажиллаж байна.
Эрхэм зорилго: Ховд их сургуулийн Гадаад хэл соелын сургуулийн эрхэм зорилго бол хэл, соел, боловсрол судлалын чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа Монгол улсын томоохон сургуулиудын жишигт хүрсэн, өндөр мэргэжил боловсрол бүхий манлайлагч чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх сургууль байхад оршино.
Логоны бэлгэдэл:
•    logoЭрдэм номыг бэлгэдэж дэлгээтэй ном
•    Бичиг соёл, Шинжлэх ухааныг бэлгэдсэн үзэг бийр
•    Гадаад хэл, олон улсын харилцааг бэлгэдсэн интернэт цагираг

Өнөөгийн байдал:
Одоогоор тус сургуульд доктор багш 7, докторант 14,  магистр багш 21 ажиллаж байгаагаас МУ-ын гавъяат багш 1, профессор багш 2, дэд профессор 2, ахлах багш 6, гадаадын зочин багш 8 ажиллаж,  586 оюутан суралцаж байна.
Тус сургууль нь Европ хэлний тэнхим, Соёл судлалын тэнхим, Ерөнхий эрдмийн гадаад хэлний тэнхим, Нийгмийн ажилтны тэнхим, Сурган хүмүүжүүлэх ухаан сэтгэл судлалын тэнхим гэсэн 5 тэнхим, 4 сургалт, судалгааны төвтэй, бакалаврын 8 мэргэжлээр, магистрын 3 чиглэлийн сургалт явуулан, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, олон мянган мэргэжилтнийг бэлтгэн төгсгөж эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулж байна.
Гадаад хэл соёлын сургуульд Гадаад хэлний сургалтын төв, Оросын соёлын төв, Тувагийн сургалт, мэдээллийн төв, Нийгмийн ажлын зөвөлгөөний төвүүд оюутан суралцагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэгээ практикт нэвтрүүлэх дадал эзэмшүүлэх, бие даасан үйл ажиллагааг хөгжүүлэх, чадавхижуулахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулдаг.
Багшлах боловсон хүчин, хүний нөөцийн давуу тал:
•    Бэлтгэж буй мэргэжил бүрээр  дадлага туршлагатай,  Англи, Канад, Австрали, Америк, Япон, Орос, Хятад, Щвейцарь,  Герман, Солонгос зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн, судалгаа шинжилгээний бүтээл туурвидаг, магистр, докторын зэрэг хамгаалсан чадварлаг багш нар ажилладаг.
•    Мэргэжил тус бүрээр АНУ, Англи, Солонгос, Орос, Герман, Хятад, Япон улсаас уригдан ирсэн зочин багш мэргэжилтнүүд ажилладаг.
•    Мэргэжлийн дадлага сайтай, харьцангуй залуу, цаашид өсөн хөгжих боломжтой залуу багшлах боловсон хүчинтэй
Сургалт, сургалтын орчин, давуу тал:
•    Онол дээр суурилсан хэрэглээний боловсрол олгодог.
•    Олон улсын стандартад нийцэхүйц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
•    Гадаад хэл, соёлын сургууль нь 13000 гаруй номтой, 200 суудалтай, тохилог дулаахан, интернетийн WiFi орчин бүхийн номын сантай.  2003 онд Щвейцарийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан номын сан нь 20000 гаруй  номтой, 160 гаруй хуурцаг, диск фондтойгоор үйлчилдэг.
•     Мэргэжлийн стандартад нийцсэн сургалтын байр болон анги кабинетууд
•    Сургалтын байрандаа үнэгүй WiFi интернэт
•    20-34  компьютер бүхий 2 лаборатори
•    Мэргэжлийн онцлогт нийцүүлэн тохижуулсан оюутны хөгжлийн төвүүд
•    Дугуйлангийн системээр оюутан бие даан хөгжих боломж бүрдсэн, энэ чиглэлээр судалгаа хийх, ажил эрхлэх, бүтээлээ эргэлтэнд оруулах  боломжтой.
•    Ихэнх мэргэжлээр хос мэргэжилтэн бэлтгэдэг
•    Сургалт эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөл бүрдсэн.
•    Оюутнууд ОХУ, БНХАУ –д  дадлагууд хийдэг.