1.1 Ховд их сургууль /ХИС/-д оюутан элсүүлэхэд БСШУ-ы Сайдын 2005/ 422, 2006/483, 2007/54 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам“ болон энэхүү журмыг баримтална.
1.2 Элсэлттэй холбоотой үйл ажиллагааг ХИС-ийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс зохион байгуулна.
1.3 Аймаг орон нутагт элсэлтийг Монголын их дээд сургуулиудын консорциум /МИДСК/, аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёлын газартай хамтран зохион байгуулна.
1.4 Энэхүү журам болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг ХИС-ийн вэб хуудас www.khu.edu.mn болон Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn, БСШУЯ-ны www.education.mn портал сайтад байрлуулна.
1.5 Урьд нь дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүнийг дараах мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтад эчнээ хэлбэрээр суралцуулна. Үүнд:
1.5.1 Нягтлан бодох бүртгэлийн 2.5 жилийн эчнээ ангид: нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр тусгай дунд болон эдийн засгийн бусад мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ
1.5.2 Нягтлан бодох бүртгэлийн 3 жилийн эчнээ ангид: эдийн засгийн бус мэргэжлээр дээд боловсролтой хүнийг элсүүлнэ
1.5.3 Нягтлан бодох бүртгэлийн 2.5-3 жилийн эчнээ ангид элсэгчдээс ерөнхий шалгалт /ЕШ/ өгсөн байхыг шаардахгүй. Элсэхийг хүсэгчдээс элсэлтийн шалгалт авна
1.5.4 Элсэгчдийг тухайн оны 8 дугаар сарын 25-27-нд ХИС дээр бүртгэх ба суралцахыг хүссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
2. Мэргэжлийн сургууль төгссөн диплом, түүний баталгаажуулсан хуулбар;
3. Иргэний үнэмлэх;
4. Өргөдөл зэрэг болно.
1.5.5 Элсэлтийн шалгалтыг 8 дугаар сарын 28-30-нд ХИС дээр зохион байгуулна. Элсэлтийн шалгалтыг тестээр авах бөгөөд тест нь 100 оноотой 60-аас доошгүй асуулттай байна. Тестийн ерөнхий агуулга нь 2,5 жилийн сургалттай эчнээ ангид элсэгчдийн хувьд нийт асуултын 30% нь гадаад хэл, 60% нь НББ-ийн мэдлэг, 10% нь оюун ухааны ур чадварыг шалгах асуулт; 3 жилийн сургалттай эчнээ ангид элсэгчдийн хувьд нийт асуултын 30% нь гадаад хэл, 70% нь математикийн асуулт байна. Шалгалтад авбал зохих онооны 60-аас доошгүй хувийг авсан хүнийг элсэх болзол хангасан гэж үзнэ.
1.5.6 Нягтлан бодох бүртгэлийн эчнээ ангийн хичээлийн жил нь 2 улиралтай байх ба оюутан улирал тус бүрд 8 долоо хоногийн танхимын сургалт, 8 долоо хоногийн бие даалтыг сургалтын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ. Хичээлийн жилийн I улирал 9 дүгээр сарын 1-ээс, II улирал 3 дугаар сарын 1-ээс тус тус эхэлнэ.
1.6 ХИС-д элсэх хүсэлтэй дээд боловсролтой хүмүүсийг ЕШ өгсөн байхыг шаардахгүй ба элсэх мэргэжлийн чиглэлээр нь шалгаж элсүүлэх бөгөөд элссэнийхээ дараа өмнөх дээд боловсрол эзэмшихдээ үзсэн хичээлүүдийн багц цагийг тооцуулах замаар дэвшин суралцах боломжтой болно. Шалгалтыг 8-р сарын 25-28-нд ХИС дээр авна.
Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага ба шалгалт
2.1 ХИС-д элсэх хүсэлтэй бүрэн дундаас доошгүй боловсролтой иргэн 2.2-д заасан мэргэжлийн бүлэгт харгалзах хичээлээр ЕШ өгч, шалгалтын нийт оноо (журмын 2.4-д заасан аргачлалаар тодорхойлсон) нь БСШУЯ-аас тогтоосон босгыг хангасан байна.
ХИС-д бэлтгэж буй мэргэжлийн чиглэл, тэдгээр мэргэжлээр элсэн суралцахын тулд орсон байх шаардлагатай хичээлийн ЕШ-ыг доорхи хүснэгтээр үзүүлэв:

Бүлэг Элсүүлэх мэргэжил ЕШ өгөх хичээл
1 Багш, Сургуулийн өмнөхболовсролын Монгол хэл
2 Хятад хэлний орчуулагч Монгол хэл, гадаад хэлний аль нэгээр
15 Орос-англи хэлний багш;Англи хэлний багш Англи хэл эсвэл орос хэл
18 Зураг-дүрслэх урлаг дизайныБагш Монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, математикийн аль нэгээр   30%, ур чадвар 70%
19 Архитектур-дизайн Математик, гадаад хэлний аль нэгээр 30 %, ур чадвар 70%
22 Бага ангийн багш-арга зүйч Монгол хэл 50%, математик 50%
7 Нийгмийн халамж, хангамж Нийгмийн тухай мэдлэг эсвэл монгол хэл

2.2 Зураг-дүрслэх урлаг дизайн, Архитектур-дизайн, Биеийн тамир-эрүүл мэндийн багшийн мэргэжлээр элсэх хүмүүсээс ур чадварын нэмэлт шалгалт авна. Нэмэлт шалгалтыг аймаг орон нутагт МИДСК-аас томилсон оюутан элсүүлэх комисс ажиллах үедээ авна.
2.3 ЕШ өгсөн хүмүүсийн шалгалтад авсан нийт оноог дараах байдлаар тодорхойлно. Үүнд:
2.3.1 Зураг-дүрслэх урлаг дизайн, Архитектур-дизайн, Биеийн тамир-эрүүл мэндийн багшийн мэргэжлээр элсэгчдийн ур чадварын шалгалтын оноог 0.7-оор, Монгол хэл (эсвэл нийгмийн тухай мэдлэг, математик, гадаад хэлний аль нэг)-ний шалгалтын оноог 0.3-аар үржүүлэн нэмж шалгалтын нийт оноог гаргана.
2.3.2 Бусад мэргэжлээр элсэгчдийн хувьд тухайн бүлгээр өгсөн ЕШ-д авсан оноог шалгалтын нийт оноо гэж үзнэ.
Гурав. Элсэхийг хүсэгчдийг бүртгэх
3.1 ХИС-д элсэхийг хүссэн хүмүүсийн бүртгэлийг ХИС-ийн оюутан элсүүлэх салбар комисс МИДСК-аас томилогдсон оюутан элсүүлэх комисстой хамтран аймаг орон нутагт зохион байгуулна.
3.2 Элсэхийг хүссэн хүмүүс бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд: Ерөнхий шалгалтын батламж; боловсролын гэрчилгээ, диплом; иргэний үнэмлэх зэрэг болно.
Дөрөв. Оюутан элсүүлэх шалгаруулалт
4.1 ХИС-д аймаг орон нутгаас элсүүлэх оюутны тоо (хяналтын тоо)-г БСШУЯ тогтооно.
4.2 Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг ХИС-ийн салбар комисс МИДСК-аас томилсон оюутан элсүүлэх комисстой хамтран зохион байгуулна.
4.3 Элсэхийг хүсэгчдийг (2.1-д заасан босго оноог хангасан) 2.2-д заасан мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон, бүлэг бүрээр шалгалтын нийт оноо (журмын 2.4-д заасан аргачлалаар тодорхойлсон)-ны дарааллаар байр эзлүүлэн жагсаана.
4.4 Бүлэг бүрт байр эзэлсэн дарааллаар тухайн аймгаас оюутан элсүүлэх хяналтын тоонд багтаан элсэхийг хүсэгчдийн сонирхлын дагуу мэргэжил сонгуулна.
4.5 Шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд боловсролын гэрчилгээ, дипломд бичигдсэн хичээлүүдийн дүнгийн дундаж, ЕШ өгсөн хичээлийн боловсролын гэрчилгээ, дипломд тавигдсан дүн зэргийг харгалзан шийдвэрлэнэ.
4.6 Тухайн аймгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.
4.7 ЕШ өгч, 2.1-д заасан босго оноо болон дараах шаардлага хангасан тухайн онд ЕБС төгсөгчийг онооны дараалал харгалзахгүйгээр мэргэжил сонгуулж элсүүлнэ. Үүнд:
4.7.1 Багшийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг амжилттай төгссөн сурагч багш мэргэжлээр элсэхийг хүсвэл харьяа аймгийн боловсрол, соёлын газрын даргатай байгуулсан хоёр талын гэрээг үндэслэн
4.7.2 ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд ХИС-ийн мэргэжлийн тэнхимүүдээс зохион байгуулсан мэргэжлийн олимпиадад I-III байр эзэлсэн сурагч олимпиадад оролцсон чиглэлээр элсэхийг хүсвэл олимпиад зохион байгуулсан мэргэжлийн тэнхимээс олгосон урилгыг үндэслэн
4.7.3 Улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, спортын тэмцээнд I-X байр эзэлсэн, аймаг/бүсийн хэмжээний олимпиад, спортын тэмцээнд I-V байр эзэлсэн сурагч олимпиадад оролцсон чиглэлээр элсэхийг хүсвэл байр эзэлснийг нотлох баримтыг үндэслэн онооны дараалал харгалзахгүйгээр тус тус мэргэжил сонгуулж элсүүлнэ.
4.8 ЕШ-нд дээд оноо авч, ХИС-д элссэн оюутанд сургуулийн захиргаанаас тогтоосон журмаар сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.
4.9 Элсэгчдэд сургалтын төлбөрийн бусад хөнгөлөлт үзүүлэх асуудлыг “Суралцагчдад тэтгэлэг олгох журам”-аар шийдвэрлэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин элсэгчдийг нэн тэргүүнд төрийн санд хамруулна.
4.10 Тус сургуульд суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэдийг дараах бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ. Үүнд:
4.10.1 ХИС-тай байгуулсан гэрээ
4.10.2 Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол БАЭТЗТБ-ын албан бичгийг үндэслэн тус тус элсүүлнэ
4.11 Хяналтын тоонд багтаж (4.7-д заасан нөхцлөөр), мэргэжил сонгосон хүмүүст ХИС-д суралцах эрхийн бичиг олгоно.
Тав. Элсэгчдийг бүртгэх
5.1 ХИС-д суралцах эрхийн бичиг авсан хүмүүс тухайн оны 8-р сарын 25-30-нд ХИС дээр өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгүүдийг бүрдүүлсэн байвал зохино. Үүнд:
1. ХИС-д суралцах эрхийн бичиг;
2. Дунд болон бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт;
3. ЕШ-ын батламж;
4. Сурагчийн хувийн хэрэг;
5. Иргэний үнэмлэх;
6. 3х4 хэмжээний 3 хувь цээж зураг;
7. Сургалтын төлбөр төлсөн баримт (Зээл авах, төрөөс хариуцах бол холбогдох бичиг баримтууд; Төрийн албаны тухай хуулийн дагуу төлөгдөх бол эцэг эхийн аль нэгний албан газартай хийсэн гэрээ) зэрэг болно.
5.2 Хүндэтгэх шалтгаангүйгээр дурдсан хугацаанд бүртгүүлээгүй хүнийг сургууль орхисонд тооцож хасна.
5.3 Тус сургуульд суралцах гадаадын иргэд 5.1-ийн 2 ба 5-7-д заасан материалаас гадна дэлгэрэнгүй анкет (тусгай маягтаар), эрүүл мэндийн тодорхойлолт, Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах бол БАЭТЗТБ-ын албан бичиг зэргийг бүрдүүлсэн байна.
5.4 Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдэж элссэн тохиолдолд сургуулиас хасах бөгөөд хариуцлагыг элсэгч хүлээнэ.
5.5 Хяналтын тоо гүйцээгүй мэргэжлээр оюутан элсүүлэх асуудлыг тухайн үед ХИС-ийн захирлын тушаалаар зохицуулна.
5.6 Элсэхэд тавих нөхцөл шаардлагыг хангасан иргэнийг аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гэрээ хийж элсүүлж сургана.

Утас: 01-432-23861, 01-432-22500
вэб хуудас: www.khu.edu.mn
ХИС-ийн Элсэлтийн Комисс